МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Хүнсний тухай, Авто тээврийн тухай, Гэр бүлийн тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.