Токушорюү 13 даваатай Хацү башёг тэргүүлж эхэллээ

Токушорюү 13 даваатай Хацү башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын 14 дэх өдрийн барилдаанд башёг тэргүүлэгч Шодай, Токушорюү нар барилдаж Токушорюү давснаар 13 даваа, 1 унаатай ганцаараа тэргүүлж эхлэв.

Харин Шодай 2 унаатай болсон бол түүнтэй адил даваатай явсан Озэки Такакейшо энэ өдөр Асаноямад унаж бүр 3 унаатай болов. Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Котоекиг хаяж 4 даваа, 10 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Аойямаг давж 10 даваа, 4 унаатай байна.  

Сэкиваке Эндо энэ өдөр Ютакаямад /10-4/  унаснаар 8 даваа, 5 унаатай болсон бол Хокүтофүжи, Митакэүмиг давж 11 даваа, 3 унаатай байна. Озэки Гойэдо энэ өдөр Шохозанд унаснаар 5 унаатай байгаа бол Шохозангийн унаа, даваа 7 болж тэнцэв.

Ташрамд дуулгахад, Жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 дэх өдөр Нишигикид унасан ч 13 даваа, нэг ч унаатай болж ганцаараа хол тасархай даваатай энэ башёд түрүүлж байна.