САЙН МЭДЭЭ: Коронавирусийн оношлуурыг Монголд авчирчээ

САЙН МЭДЭЭ: Коронавирусийн оношлуурыг Монголд авчирчээ

Манай улсад төмөр замаар болон агаарын замаар зорчиж ирсэн иргэд халуурах зэрэг шинж тэмдгээс нь хамаарч ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа билээ. Тусгаарласан иргэдээс лаборатори нь 21 төрлийн вирусийг таньдаг, дэлхийн 120 байгууллагатай сүлжээгээр холбогдож ажилладаг орчин үеийн өндөр хүчин чадалтай лаборатори гэж байгаа юм. 

Харин олон улсын хувьд коронавирус нь шинэ төрлийн өвчин үүсгэгчтэй учир шууд таних багаж төхөөрөмж байхгүй. Тиймээс АНУ, Герман, Японы эрдэмтэд хамтран оношлуурыг үйлдвэрлэж эхлээд байгаа юм. 

Тэгвэл тус оношлуурыг Японы Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал, манай улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд өчигдөр хүлээлгэж өгсөн байна. 

Үүний дагуу коронавирусийн оношлуурыг өчигдөр Монголд авчирсан байна. Энэ тухай ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “шинээр илэрсэн халдвар /коронавирус/ бол одоогийн байдлаар нас баралт өндөртэй байгаа учраас цаг алдалгүй оношилж тогтоох лабораторийн боломж бүрдэж байна. Тиймээс бидний хувьд оношоо шуурхай тогтоож, эмчилгээний тактикаа төлөвлөж, сэжигтэй тохиолдлыг нотлох, үгүйсгэх, болзошгүй тохиолдолд өвчтөнийхөө амь насыг аврах боломжтой боллоо” гэсэн юм.