ВИДЕО: Жүжигчин Т.Билэгжаргалын хар тамхи хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бичлэг ил болов

2020-02-02 10:40

Б.Амархүү: Т.Билэгжаргалыг өмөөрсөн зүйл огт байхгүй

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан иргэдэд сэрэмжлүүлэг болгох жүжигчин Т.Билэгжаргалын хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ зодож буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.

Түүний энэхүү бичлэг нийгэмд нэлээдгүй шуугиан болоод байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт нэр холбогдож байсан олны танил зарим иргэд жүжигчин Т.Билэгжаргалын үйлдлийг зөвтгөж үг хэлсэн мэт худал мэдээлэл сошиалд тараад байгаа юм.

Тухайлбал Б.Амархүү нь Т.Билэгжаргалыг өмөөрсөн мэт үгтэй зурагт постор сошиалд гарсан билээ. Иймд Б.Амархүү тус асуудалд “Худлаа мэдээлэл тараагаад байна шүү! Билэгжаргал гээд залууг өмөөрсөн зүйл огт байхгүй шүү! Ээждээ гар хүрэх битгий хэл ширүүн дуугарах эрх ч байхгүй бид нарт. Миний бие хар тамхинд донтсон хэрэглэгч залуусыг эмчлэх, сэтгэл зүйч нийгмийн ажилтан гээд бүхий л зүйлийг судалж эмчилж буруу зуршлаас салахад нь туслах ажлыг хийсээр байх болноо үүнийг л ойлгож авсан” гэж байр сууриа илэрхийлжээ.

2020-02-01 11:11

ВИДЕО: Жүжигчин Т.Билэгжаргалын хар тамхи хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бичлэг ил болов

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан иргэдэд сэрэмжлүүлэг болгох жүжигчин Т.Билэгжаргалын хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож буй бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Тэрбээр мансуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь баримтаар нотлогдсон байна. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө