ВИДЕО: Багануурын засаг Ц.Сандаг-Очир “татвар нэмэхийг би эсэргүүцэж” байсан хэмээн худал ярив

ВИДЕО: Багануурын засаг Ц.Сандаг-Очир “татвар нэмэхийг би эсэргүүцэж” байсан хэмээн худал ярив

Шинэ оны өмнөхөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан /НИТХ/-аас “Нийслэлд авто зам ашигласны хураамж”-ийг нэмэгдүүлж суудлын автомашиныг моторын багтаамжаас хамаарч доод тал нь 150 мянган төгрөг байхаар тогтоосон.

Харин энэхүү шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч. НИТХ тус шийдвэрээ цуцалсан билээ.

Энэ жил УИХ болоод орон нутгийн сонгуулийн жил. Иймээс улс төрчид иргэдэд таалагдах үг, мэдэгдэл хийсээр байна. Тухайлбал, Багануур дүүргийн засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир анхандаа авто замын татварыг нэмэгдүүлэхийг дэмжиж байсан нэгэн. Харин түүний байр суурь сарын дараа өөрчлөгдөж, тус татварын нэмэлтийг эсэргүүцэж байсан гэж байр сууриа илэрхийлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.