Тунхуй голын эрэг дээр "Ли Вэнлян баяртай!" хэмээн бичиж үлдээжээ

Тунхуй голын эрэг дээр "Ли Вэнлян баяртай!" хэмээн бичиж үлдээжээ

Бээжингийн хүйтэн өглөө... Тунхуй голын эрэг болох налуу бетонон далан дээр "Ли Вэнлян баяртай!" хэмээн томоор бичиж үлдээжээ. Ли Вэнлян бол уг вирусийн эхлэл дөнгөж тавигдаж буй үеэр анхааруулах гэж оролдоод чадалгүй харамсалтайгаар нас барсан эмч.

Харин уг вирус БНХАУ-д арванхоёрдугаар сарын сүүл үеэс гарч эхэлжээ. Уг вирусийг сарьсан багваахайгаас үүссэн байж магадгүй гэж олон эрдэмтэд таамаглаж байна. Харин сарьсан багваахай болон бусад олон зэрлэг амьтдыг Ухань хотын зах дээр худалдаалдаг байжээ. Шинэ коронавирусийн халдварын үүсэл гарлаас эхлээд тархалт болж эхэлсэн үеийг газарзүйн зураглалд оруулан тодорхой мэдээлэл олохыг хичээсэн ч эрдэмтэд баттай зүйл хэлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч тэд тархах хурд, түүний эрсдэлийг тодорхойлохын тулд нэн даруй, шуурхай ажлыг үргэлжлүүлсээр л байгаа билээ.

УЛС ОРНУУД COVID-19 ХАЛДВАРЫГ “ХЯТАД ЧЕРНОБЫЛ”
ГЭЖ НЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

Харин халдвар гарч эхлэн, хүчтэй тархсанаас хойшхи нэг сарын дотор Коронавирус /Covid-19/ халдвар нь БНХАУ-ын  нийгэм, улс төр, эдийн засгийг цөлмөж эхэллээ. Миллиметрээр хэмжигдэх генетикийн энэхүү өчүүхэн хэсэг нь мянга гаруй хятад хүний ​​амьдрал, хэдэн арван тэрбум юаниар хэмжигддэг хүмүүнлэгийн болон эдийн засгийн сүйрлийг авчирсан юм.

Энэхүү аюулт вирусээс болж дэлхийн томоохон хотууд хилээ хааж, ойролцоогоор 70 сая оршин суугчийг хорио цээрт байрлуулж, тээврийн холболтыг хааж, гэртээ харих боломжийг хязгаарлав. Өдгөө дэлхий даяар хүмүүс өөрсдийн улс оронд илрүүлсэн тохиолдлуудад хэрхэн хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй байна.

Ухань хотод хэдхэн хоногийн дотор хоёр шинэ эмнэлэг баригдаж өвчтөнүүдийг тусгаарласан ч өдөр бүр олноор нэмэгдэх өвчтөн, нас барагсдын тоо өссөөр байна.Гэвч эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан албан ёсны тоон бүртгэлд хамрагдаагүй хүмүүс гэртээ нас барж байна гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм.

Энэхүү вирусийг БНХАУ-ын эрх баригчид мэдэлгүй үндэсний баяр Цагаан сарыг хөл үймээнтэй тэмдэглэсэн нь уг өвчний даамжрах хамгийн том шалтгаан болсон юм. Учир нь Ухань хотын тээврийн холболтыг таслахаас өмнө таван сая орчим хүн Цагаан сарын баярын үеэр хотоос гарч БНХАУ-ын бусад хотууд болон дэлхийн өнцөг булан бүрээр аялжээ.

Тунхуй голын эрэг дээрх "Ли Вэнлян баяртай" гэсэн бичвэр

Харин уг өвчний эхлэлийг маш гярхай байдлаар таньж мэдэн аюулын дохиог дугаргаж байсан Ли Вэнлян удалгүй халдвар авсан болохоо олж мэдсэн юм. Тэрээр энэ сарын эхээр таван настай хүү, жирэмсэн эхнэрээ орхин нас баржээ.

Хамт ажиллагсдаа хамгаалах гэж хичээгээд амиа алдсан хүний ​​үхэл БНХАУ-ын ард иргэдийн дургүйцэл гомдлыг хүчтэй төрүүлсэн. Өдгөө түүнийг “үндэсний баатар” хэмээн нэрийджээ.

Гэр бүлийн гишүүдээ алдаж, хорио цээрийн дор амьдарч буй сая сая хүмүүс, санхүүгийн зардлыг дааж байгаа ажилчид, бизнес эрхлэгчид энэ өвчний цаана шаналж байна. Харин дэлхийд хүчтэйгээр мэдэгдсэн цор ганц төлөөлөл бол Ли Вэнлян гэх залуухан эмч. Тунхуй голын цастай эрэг дээр түүнийг үдсэн хүндэтгэл хэвээр үлджээ...

Тунхуй голын эрэг дээрх "Ли Вэнлян баяртай" гэсэн бичвэр