УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай залуус

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай залуус

2020 он бол УИХ-ын ээлжит сонгуулийн жил билээ. Он гармагц л улс төрийн намуудаас хэн нь хаана дэвших тухай яриа улс төрчдийн төдийгүй олны анхаарлыг татсаар байна.

Манайд улс төрийн 2 том нам ээлжлэн ялалт байгуулж төрийн эрхийг барьдаг нь нууц биш. Нийгэм илүү дэвшилтэт, шинэ улс төрчдийг хүлээж буй нь бас нууц биш. Нэр цэвэр, боловсролтой залуучуудыг улс төрийн намууд ч мөн сонгуульд сойхоор бэлтгэж буй сурагтай. Улс төрийн ууган хүчний нэг болох Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд сойж магадгүй Ардчилсан залуучуудын холбооны залуучуудаас та бүхэнд танилцуулъя.

Сүхбаатар овогтой Эрдэнэболд. АЗХ-ны ерөнхийлөгч, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийг үүсгэн байгуулж байсан ажлын туршлагатай.

Сүхбаатар овогтой Эрдэнэболд

Түмэндэлгэр овогтой Батцогт. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан.

Түмэндэлгэр овогтой Батцогт

Цэнд овогтой Баатархүү. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, Лектор төвийг үүсгэн байгуулагч

Цэнд овогтой Баатархүү

Хуяг овогтой Номингэрэл. Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирал асан, Woman for Change ТББ-ын УЗ-ийн дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн

Хуяг овогтой Номингэрэл

Буянаа овогтой Ган-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын Эдийн засгийн форум ЕНБД-ын албыг хашиж байсан туршлагатай

Буянаа овогтой Ган-Очир

Доржрэнцэн овогтой Сүндий. Нэткапитал группийн ерөнхийлөгч

Доржрэнцэн овогтой Сүндий

Баатар овогтой Болор-Эрдэнэ. АН-ын Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, "Монголын Явган алхалтын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Пүрэв овогтой Нүрзэд. Нийслэлийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, ЗАСАГ ХААН ХХК зөвлөх ажлын туршлагатай.

Пүрэв овогтой Нүрзэд.

Мөнхжаргал овогтой Чимэддорж. Хөдөлмөрийн Судалгааны Институтийн захирал, Хариуцлагатай Ардчилал Сангийн удирдах зөвлөлийн дарга, Эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт чиглэлээр судалгааны ажил 10 гаруй жил хийсэн

Мөнхжаргал овогтой Чимэддорж

Ганбат овогтой Очирбат. АЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч,  "Монголын цаас үйлдвэрлэгчдийн холбоо"-ны Тэргүүн, "Тнгри групп"-ын үүсгэн байгуулагч

Ганбат овогтой Очирбат

Пушаа овогтой Алтан-Од. "Жигүүр Гранд групп"-д менежер, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Пушаа овогтой Алтан-Од.

Гүншир овогтой Мөнгөнхуяг. Хөвсгөл аймгийн АН-ын бүлгийн дарга, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, “Урагшлах” ХХК-ийн гүйцэтгэх захирал

     Гүншир овогтой Мөнгөнхуяг

Зоригтсайхан овогтой Сарантуяа. АН-ын ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, АН-ын бодлогын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Зоригтсайхан овогтой Сарантуяа

Цагаан-Өвгөн овогтой Жадамбаа. “Shinsegae Med Mongolia” ХХК-ийн захирал, АН-ын ҮБХ-ны гишүүн

Цагаан-Өвгөн овогтой Жадамбаа

Рагчаа овогтой Оюун-Эрдэнэ. Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар Хуулийн зөвлөх ажилладаг.

Рагчаа овогтой Оюун-Эрдэнэ

Шарив овогтой Жандос. АН-ын ҮБХ-ны гишүүн, Сангийн яамны Тамгын газрын даргаар ажиллаж байсан, МУ-ын Ерөнхийлөгчийн Орон тооны бус зөвлөхөөр ажилладаг

Шарив овогтой Жандос

Майнбаяр овогтой Тулгат. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

Майнбаяр овогтой Тулгат.

Монхоо овогтой Амгаланбаатар. АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Арилжааны тооцооны төв” Төрийн өмчид компани захирлаар ажиллаж байсан, АН-ын ҮБХ-ны гишүүн

Монхоо овогтой Амгаланбаатар

Баасандаваа овогтой Дөлгөөн. "Эрүүл хот" төслийн удирдагч, "БиЖиБи" компанийн захирал. Тэрээр өмнө нь Тэнгэр Капитал ҮЦК-ны дэд захирлаар ажиллаж байсан, санхүү хөрөнгийн зах зээлд 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Баасандаваа овогтой Дөлгөөн

Пүрэвбаатар овогтой Мөнхтулга. Хамгийн том олимпын цагиргийн санхүүжилт босгож Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд байгуулсан, мөн Архангай аймагт "Эрх Чөлөөний Цэцэрлэг"-ийг бүтээн байгуулж байгаа, "Гэрэлт амьдрал өөд" төслийг санаачлагч

Оюун овогтой Эрдэнэ-Өрнөх. Өмнөговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, Цахим Говь ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг

Оюун овогтой Эрдэнэ-Өрнөх

Наранчулуун овогтой Жавзанпагма. АН-ын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Наранчулуун овогтой Жавзанпагма

Хаш-Эрдэнэ овогтой Эрдэнэбаатар. “Мониполо” ХХК-ийн захирал, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн

Хаш-Эрдэнэ овогтой Эрдэнэбаатар

Энхбаяр овогтой Мөнхсайхан. Ремикон ХК-ийн СЕО, Эрх Чөлөө хөдөлгөөний Зохицуулагч, АН-ын ҮБХ-ны гишүүн

Энхбаяр овогтой Мөнхсайхан

Энхбаяр овогтой Цэцэгсайхан. Дэлхийн Зөн ОУБ-т 12 жилийн хугацаанд ажилласан. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах хүрээнд Хүчирхийллийг хамтдаа зогсоох үндэсний аянд нэгдэн ажиллаж байгаа, АН-ын ҮБХ-ны гишүүн.

Энхбаяр овогтой Цэцэгсайхан

Дорж овогтой Мөнхнаран. Баянзүрх дүүргийн АН-ын намын дэд дарга

Дорж овогтой Мөнхнаран

Содномдорж овогтой Санасэр. Харвардын Их Сургуулийн Кеннидигийн Сургуулийн төрийн удирдлагын магистр, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн багш

Содномдорж овогтой Санасэр

Батбаяр овогтой Жаргалан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирал

Батбаяр овогтой Жаргалан