Ням гарагийн өглөө 08:00 цагт улсын чанартай автозамын хөдөлгөөнийг хашлага тавьж хаана

Ням гарагийн өглөө 08:00 цагт улсын чанартай автозамын хөдөлгөөнийг хашлага тавьж хаана

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж орон нутгийн замыг хаах шийдвэр гаргасан.

Үүний дагуу Улс, хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэсэн. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ням гарагийн өглөө 08:00 цагаас эхлэн улсын чанартай автозамын хөдөлгөөнийг хашлага, хайс тавьж бүрэн хаана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Мөн улс, хот хоорондын машин орж гарах хөдөлгөөний нийт 51 цэг дээр Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм байна.