Монгол охид ДАШТ-ээс анхны хожлоо авлаа

Монгол охид ДАШТ-ээс анхны хожлоо авлаа

Өчигдөр /2019.06.05/ Монгол улсын болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэл насны ДАШТ-д манай охидын баг Нидерланд улстай тоглов. Хоёр дахь удаагийн тоглолтдоо тэд 11:10 оноогоор хожиж ДАШТ-ий анхны хожлоо авлаа.

Тэд өмнө нь Чех улсын багтай тоглож 14:13 буюу мөн нэг онооны зөрүүгээр хожигдсон юм.

Харин хөвгүүдийн баг одоогоор хоёр хожилтэй, АНУ-ын ард бичигдэж байна. Тэд өнөөдөр 18:30, 20:30 цагуудаас хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.

 




Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ