Холимог тулаанч З.Шинэчангтагт хэд, хэдэн тулааны урилга ирсэн ч тэрээр татгалзжээ

Холимог тулаанч З.Шинэчангтагт хэд, хэдэн тулааны урилга ирсэн ч тэрээр татгалзжээ

Тайланд улсад энэ оны нэгдүгээр сарын 10 ны өдөр зохиогдсон холимог тулааны ONE FC холбооны “A new tomorrow” тэмцээнд Монголын "Zorky's MMA" клубийн тулаанч З.Шинэчагтага, Хятадын тулаанч Ма Жиа Венийг эхний үеийн эхний минутад хүнд цохилтоор ялсан билээ. Тэрбээр, ONE Championship-д хийсэн анхныхаа тулаанаа хүнд цохилтоор эхлүүлж хүчтэй, хурдтай, хурц дайчин тулаанч гэдгээ харуулсан юм.

Тэгвэл түүнд тус тэмцээний дараа хэд, хэдэн тулааны урилга ирсэн ч тэрээр татгалзсан байна. Мөн түүний оролцох хуваарьтай байсан тэмцээн коронавирусийн асуудлаас цуцлагдсан байна.

Энэ тухай түүний дасгалжуулагч өөрийн facebook хуудастаа “Олон залуус Шинэчагтгын дараагийн тулааныг асууж байгаа, эхний тулаанаас хойш 2 ч тулаанч д Зохион байгуулагч талаас тулалдах санал тавьсан ч ямар нэгэн шалтаг хэлэн тулалдсангүй. Улмаар энэ 4 сардаа тулалдах тов гарсан боловч өнөөх Корона вирүсийн асуудлаас болж тулаан цуцлагдлаа. Тун удахгүй байдал намжихаар та бүгдэд мэдэгдэнэ. Мөн Зорки ММА багийн хувьд он гарсанаар 7 дох тулаан энэхүү өвчиний улмаас цуцлагдлаа. 2020 хэцүү жил, бүгд эрүүл байх нь чухал шүү залуусаа, эрүүл байхад бүх зүйл болно” гэж мэдэгджээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө