АНУ-д коронавирусийн 9000 гаруй тохиолдол бүртгэгдлээ

АНУ-д коронавирусийн 9000 гаруй тохиолдол бүртгэгдлээ

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр тус улсад коронавирусийн 9345 тохиолдол бүртгэгдсэн байна.

АНУ-д коронавирусийн халдварын улмаас 150 хүн нас барсан бол 106 хүн эдгэрчээ.

Америкийн Конгрессын хоёр гишүүн коронавирусийн халдвар авсан талаар өнөөдөр /2020.03.19/ мэдээлсэн юм.

Дэлхийн улс орнуудын улстөрчид болон урлаг соёл, спортын алдартнууд “Ковид-19”-өөр халдварласан тохиолдол олноор бүртгэгдэж байгаа билээ. Иранд л гэхэд хэд хэдэн улстөрч коронавирусийн халдвараар нас барсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн хадварын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан билээ. Тэрбээр халдварын тархалттай тэмцэхэд муж улсуудад туслах санхүүжилтийг ашиглах боломжтой гэж үзжээ. Мөн онц байдал зарласнаар коронавирусний эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилахад тус дэм болно гэсэн байна. Доналд Трамп мөн Европын холбооны орнуудаас ирэх хүмүүсийг 30 хоногийн турш хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Reuters