О.Амартүвшин: Коронавирусийн улмаас ААН-ийн 33 хувь нь ажлын байраа алдаад байна

О.Амартүвшин: Коронавирусийн улмаас ААН-ийн 33 хувь нь ажлын байраа алдаад байна

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ “ААН-үүдийн дунд “COVID19"-ийн халдвар Ажлын байрны нөлөөллийн судалгаа” явуулснаа өнөөдөр танилцууллаа. 

"COVID-19" бизнесийн үйл ажиллагаа, ялангуяа компани, ААН-үүдийн ажлын байрт хэрхэн нөлөөлж буй талаар 1500 гаруй ААН, компаниас судалгаа авахад оролцсон ААН-ийн 33 хувь нь ажлын байраа алдаад байна гэсэн дүн гарчээ. 

 МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Үүний өмнө 3 дугаар сарын 3-нд хийж байсан судалгаагаар ААН-үүдийн 4.5 хувь нь ямар нэг байдлаар ажлын байраа цомхотгож байна гэсэн бол өнөөдөр энэ тоо 30 хувь болж өслөө. Хоёр 7 хоногийн өмнө "COVID-19" компаниудын 57 хувьд нь маш их нөлөөлж байсан гэсэн бол энэ тоо өнөөдөр 67.4 хувьд хүрээд байна" гэв. 

Тэрээр, "COVID-19"-ийн нөлөөлөлд хамгийн түрүү, хамгийн их хувиар аялал жуулчлалын салбар, түүнтэй холбоотой иргэний тээвэр өртөж байгааг онцлов. Удаалаад зочид буудал, хоол, үйлчилгээний газрууд орж, бизнесийн олон төрлийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн 2 сар хүрэхгүй хугацаанд судалгаанд оролцсон нийт ААН-ийн 33 хувь нь ажлын байраа алдаад байна" гэв. Мөн

  • 65 хувийн орлого буурч, 
  • 42 хувийнх нь үйл ажиллагаа доголджээ. 
  • 30 хувь нь шаардлагатай бүх зардлаа бууруулсан гэж хариулжээ.  

Тиймээс төр, засгаас бизнесийг хамгаалах үйл ажиллагаа явуулж авахгүй бол ойролцоогоор 260 мянган хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, үүнийг дагаад 20 гаруй мянган ААН үүд хаалгаа барих нь. Улбаалаад нийгэм, эдийн засгийн гинжин хямрал үүсэх гээд буйг дахин дахин сануулья. Үүнийг ч судалгааны дүн нөхцөл байдал харуулж байна гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө