НИТХ: Гурван дүүрэгт 17 хороо нэмэхээр шийдвэрлэжээ

НИТХ: Гурван дүүрэгт 17 хороо нэмэхээр шийдвэрлэжээ

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх зэрэг гурван дүүргийн хороодын хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан байна.

Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай нь Сонгинохайрхан дүүрэг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийг анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болон өргөжжээ. Энэ мэт байдлаас шалтгаалан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал хоёр жилийн  өмнөөс  холбогдох байгууллагын хэмжээнд хөндөгдөх болов.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан шинээр 17 хороог байгуулах, есөн дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг  өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр  хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдсэн байна. Улмаар өнгөрсөн пүрэв гаригт  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар /НИТХ/  хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах  асуудлаар хуралдсан ч түр хугацаагаар завсарлага авсан. Тэгвэл  өнөөдөр /2019.06.10/ НИТХ-ын ээлжит  XXV хуралдаан болсон боловч хэвлэл мэдээллийн байгууллагад хаалттайгаар хуралдлаа.

НИТХ-ийн хуралдаан яг одоо үргэлжилж байна.