ВИДЕО: С.Данзан агсны сэрүүн тунгалаг үеийн дүр төрх ОХУ-ын фондод үлджээ

ВИДЕО: С.Данзан агсны сэрүүн тунгалаг үеийн дүр төрх ОХУ-ын фондод үлджээ

Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, МАН-ын анхны дарга С.Данзанг 1924 онд Монгол Ардын Намын 3-р бага хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авсан байдаг. Хожимоо түүнийг 1962 онд цагаатгасан билээ.

С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан гэдэг.

Тэгвэл түүний амьд сэрүүн байх үеийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээ /сошиал/-д түгээд байна. Энэ тухай УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ. Тэрээр “С.Данзан сайдын сэрүүн тунгалаг үеийн гэгээн дүр төрх оросын алтан фондод үлдсэн байдаг ч бүхэл бүтэн нэгэн зуун өнгөрөхөд түүнийг бид үзээгүй ... мэдээгүй л явна. Яагаад тэрийг бидэнд үзүүлээгүй юм, яагаад гэвэл тэр муу хүн, яагаад гэвэл тэр эсэргүү... тэр ардын дайсан...” гэжээ.