Кактус цэцэгнээс савхин материал гарган авчээ

Кактус цэцэгнээс савхин материал гарган авчээ

"Adriano Di Marti" компанийг үүсгэн байгуулагч, Мексикийн залуу бизнес эрхлэгчид болох Адриан Лопез Велард, Марте Казарез нар кактус цэцэгнээс арьстай шинж чанараараа адилхан материалыг гарган авчээ.

Кактусны их бие нь хатуу, өргөстэй боловч бүрэн боловсруулсны дараа хүний арьсанд мэдрэгдэх нь жинхэнэ арьстай адилхан байдаг байна. Тэд хоёр жилийн турш судалгаа хийсэн бөгөөд туршилтаа өнгөрсөн онд олон нийтэд амжилттай танилцуулжээ.

Арьсан хувцас эдлэл нь хүрээлэн буй орчинд ихээхэн хор хөнөөлтэй төдийгүй Олон улсын амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагын мэдээлснээр жилд дэлхийд арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр нэг тэрбум гаруй амьтад амь үрэгддэг байна. Харин кактус цэцэгнээс арьсан материалыг гарган авах нь олон талын ашиг тустай юм. Тухайлбал элсэн цөлд ургахдаа бага хэмжээний чийглэг шаарддаг учир боловсруулах явцад ч бага ус зарцуулагддаг аж.

Эх сурвалж: Dessorto




Өнөөдөр бич өдөр

41 минутын өмнө