“Х.Бат-Ялалтыг нэр бүхий гишүүдийн захиалгаар хорьсон” гэв

“Х.Бат-Ялалтыг нэр бүхий гишүүдийн захиалгаар хорьсон” гэв

Өнөөдөр "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай холбоотойгоор “Сахигтун” үндэсний хөдөлгөөн тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд мэдэгдэл хийн, 461-р ангид хоригдож буй Х.Бат-Ялалтыг шударга бусаар хорьж байна гэж Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалын гурван гишүүнд хүсэлт, шаардлага илгээхээ мэдэгдлээ.

“Сахигтун” үндэсний хөдөлгөөний гишүүнд “Х.Бат-Ялалт ард түмний хүсэлтээр сонгуульд нэр дэвших боломжтой байсан. Гэтэл нэр бүхий улс төрчид захиалгаар сонгууль дуустал түүнийг хорьж байна. Хуулиа сахь гэж дуугарсан иргэнийг хорьж байгааг бид ойлгохгүй байна. Х.Бат-Ялалт гуравдугаар сарын 27-нд хоригдсон. Биднийг 30-нд очиход тэр хоёрхон удаа ус уусан. Цаашдаа өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэсэн. Түүнийг хорьсныг эсэргүүцсэн манай хөдөлгөөний хоёр гишүүн бас 36 цаг өлсгөлөн зарласан. Цаашдаа түүнийг суллатал хуурай өлсгөлөн зарлана” гэлээ.

Мөн тэд хэрэв 72 цагийн дотор Х.Бат-Ялалтыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

 

 

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө