Ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг дахин гурван сараар сунгалаа

Ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг дахин гурван сараар сунгалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны гишүүд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд коронавирусийн нөхцөл байдлын үед ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх, банк, санхүүгийн шинэчлэхтэй холбоотой гаргаж буй шийдвэрийн талаар танилцуулж байгаа нь энэ юм. 

Мэдээллийн эхэнд, УИХ-ын дарга Г.Занданшатар "Цар тахлын үед иргэдийн орлого, санхүүг хамгаалах чиглэлд болон бусад шаардлагатай хууль тогтоомжийг шуурхай хэлэлцэж, баталлаа. Бид 11 нэмэлт арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлэхээр болсон. 

11 арга хэмжээний хүрээнд хамгийн эхэнд нефтийг хямд импортлож, хадгалахаар болсон. Гэрээ амжилттай байгуулж байна. 2020 ондоо шатахууны үнийг тогтвортой байлгах санхүүгийн схем, цогц бодлогыг хэрэгжүүлнэ. "Алт" хөтөлбөрийг мөн амжилттай үргэлжлүүлэхийн тулд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай гэрээ хийх хэлэлцээр хийхээр хэлэлцээр үргэлжилж байна. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарт шинэчлэл хийх хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа. 

Мөн Ипотекийн зээлтэй иргэдийг /эмч, багш, төрийн тусгай алба хаагч/ дэмжих чиглэлээр тусгай нөхцлөөр дэмжинэ. Санхүүжилтийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг Монгол банкинд даалгасан. Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх чиглэл гаргасан. Ингэснээр 100 мянган ажлын байрыг хадгална" гэлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гурав хүртэлх сараар хүү хуримтлуулахгүй хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар сунгаж байна. Ингэснээр зургаан сарын хугацаанд ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулж байна" гэлээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШУУД ҮЗЭХ: