БНСУ-д коронавирусээр өвчилж, бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ

БНСУ-д коронавирусээр өвчилж, бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар авч бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарсан талаар БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.

Гэхдээ тусгаарлалтаас гараад удаагүй байгаа хүмүүсийн шинжилгээний харуй дахин эерэг гарсан явдлыг ахин халдвар авсан гэж үзэхээс илүүтэйгээр вирус дахин идэвхжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Вирус болон халдварт өвчин судлаачдын мэдээлснээр, биеийн зарим эсэд үлдсэн коронавирус дахин идэвхжиж, амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлсөн байж болзошгүй байна гэжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кёны мэдээлснээр, ийм тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд коронавирусийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа. Бид халдвар дахин илэрсэн хүмүүсийн амьсгалын замын эрхтэнүүдээс вирусний эсүүдийг тусгаарлахаар ажиллаж байна  ажээ.

Мөн мэргэжилтнүүд халдвар дахин илэрсэн хүмүүст  вирусийн эсрэг бие үүссэн эсэхийг судалж байгаа бөгөөд зарим мэргэжилтний үзэж буйгаар, эсрэг бие үүссэн дархлаатай хүмүүсээс халдвар дамжихгүй аж.

Халдвар авсан өвчтөнөөс 24 цагийн зайтай авсан давтан шинжилгээний хариунууд сөрөг гарсан тохиолдолд уг өвчтөнийг бүрэн эдгэрсэн хэмээн үзэж байгаа юм.