ЭМЯ: ОХУ-аас ирсэн иргэдээс коронавирусийн 37 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ: ОХУ-аас ирсэн иргэдээс коронавирусийн 37 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээ болон ОХУ-аас ирсэн 18 сонсогчоос коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 61 болоод байсан. Тэгвэл өнөөдөр 16:46 цагаас Эрүүл мэндийн  яамнаас дахин мэдээллэж ОХУ-аас ирсэн сонсогчдоос ахин 37 тохиолдол шинээр нэмэгдсэн тухай зарлалаа. Ингэснээр манай улсад нийтдээ 98 халдварын тохиолдол бүртгэгдлээ.