Дархан-Уул аймагт Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан бие даан нэр дэвших эрхээ авчээ

Дархан-Уул аймагт Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан бие даан нэр дэвших эрхээ авчээ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 24 ны өдөр болно. Харин энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших тогтоолоо гардан авч байна. Харин улс төрийн намуудаас нэр дэвшигчид ирэх сарын 2 ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авах ёстой.

Тэгвэл Дархан-Уул аймагт Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан бие даан нэр дэвших тогтоолоо гардаж авсан байна. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудастаа “УИХ-ын 2020 оны сонгуульд ДАРХАН УУЛ аймагт , 19  дугаар тойрогт БИЕ ДААН нэр дэвшигчээр бүртгэсэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолыг хүлээж авлаа” гэжээ.