ГХЯ-наас “Бид тэд нарыг өмөөрөлтэй нь биш дээ” гэсэн тайлбар өгчээ

ГХЯ-наас “Бид тэд нарыг өмөөрөлтэй нь биш дээ” гэсэн тайлбар өгчээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засаг хариуцсан аташе Сун Шүэжүн хэмээх эр тус яаманд ажиллагад монголчуудыг муу үгээр доромжилж, “Муу, үхэр монгол чи зайл” гэж хөөдөг тухай мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслүүдэд гарсан.

Эх сурвалжийн мэдээллээр “Элчин сайдын яам гэдэг бол хоёр орны эв найрамдлын хэлхээс, тухайн улсаа Монгол Улсад төлөөлөн байгаа хамгийн өндөр түвшний дипломат төлөөлөгчийн газар. Манай улсад амьдарч байгаа өөрийн үндэстэн, ард түмнээ хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, тэдэнд шаардлагатай зүйлсээр туслах үүрэгтэй болохоос, ажил үүргээ гүйцэтгэх байгаа жирийн монгол ажилтнуудыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан доромжлох ажлын байрны дарамт үзүүлэх эрхгүй нэгэн” гэжээ.

Энэ талаар Өдрийн сонин Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас энэ талаар тодруулахад “Энэ талаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ мэдээлэл үнэн худал гэдгийг тодорхой хэлж чадахгүй нь. БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яамнаас тодруулсан нь дээр. Бид тэд нарыг өмөөрөлтэй нь биш дээ” гэсэн тайлбарыг өгчээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө