Монголын байт харвааны холбооноос медаль хүртсэн тамирчдыг 500 ам.доллараар урамшуулжээ

Монголын байт харвааны холбооноос медаль хүртсэн тамирчдыг 500 ам.доллараар урамшуулжээ

"Токио-2020" зуны олимпийн наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпийн наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн билээ. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм. 

Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулжээ.