Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт намаржиж байсан айл руу энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай дайрсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын аав, хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос аавынх нь биеийн хэсгийг олсон байна. Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учир эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.
Зөөөззз баавгай чинь ингэж орж ирээд л хүн идчихдэг болчихсон бншд?
— Зулхонгор (@khongoroo143) October 4, 2019
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт аав хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. pic.twitter.com/hYXPbRV1NJ
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна. Цаашид баавгайг буудаж болохгүй гээд иргэдийн амь нас хохироод байх уу? Баавгайг агнах уу!! pic.twitter.com/D7zJpbd2oF
— ИРГЭН Т.САЙНЖАРГАЛ (@Sainjargald) October 4, 2019