Энэ онд нийслэлийн 20 байршилд 1208 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөжээ

Энэ онд нийслэлийн 20 байршилд 1208 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ. 

Уг төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр дараах байршлуудад авто зогсоол хийхээр болсон байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо, 
  • 3, 4 дүгээр хороолол,
  • Ард Аюушийн өргөн чөлөө, ЭХЭМҮТ-ийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх замын урд болон хойд талд 433 авто зогсоол 
  • Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,
  • 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл,
  • Сөүлийн гудамжны замын урд болон хойд талд 145 авто зогсоол 
  • Нийт 578 авто зогсоолд шинэ технологи нэвтрүүлэн, зохион байгуулалтыг нь шинэчлэх аж. 

Төлбөрийн уян хатан, ухаалаг шийдэл бүхий уг технологийг нэвтрүүлснээр авто зогсоолын ашиглалт, сэлгэлт нэмэгдэхээс гадна тухайн бүсэд байгаа худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэгчдэд зогсоолын хүртээмж нэмэгдэнэ гэж үзжээ. 

Түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд 28 байршилд 1227 зогсоолыг шинээр байгуулсан бол энэ онд 20 байршилд 1208-ыг байгуулахаар төлөвлөжээ.