Монгол Улсаас БНХАУ, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцыг судалж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж, экспорт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монгол Улсаас БНСУ, БНХАУ зэрэг улс руу таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж, экспортын гарцыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн ирэх арваннэгдүгээр сард ХХААХҮ-ийн сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ.