Томуугийн дэгдэлтийн оргил үед эмнэлгүүдийн орыг 1607-оор нэмэгдүүлнэ

Томуугийн дэгдэлтийн оргил үед эмнэлгүүдийн орыг 1607-оор нэмэгдүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 87 хувийн хэрэгжилттэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, мөн их засварын зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл нь дээрх түвшинд хүрчээ. Мөн нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллага есдүгээр сарын 3-наас “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Аравдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 70.1 хувьтай байна. Тодруулбал, хамрагдвал зохих 271,910 иргэнээс 190,591 нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд орныхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор 757 суурь ортой бөгөөд нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1,607 ороор хүчин чадлаа нэмэгдүүлэхээр тооцсон байна.