Монгол Улсын зөвлөх инженер Г.Ганбат Эйнштейнийг үгүйсгэж баталсан шинэ онолоо танилцууллаа

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ганбат Эйнштейнийг үгүйсгэж баталсан шинэ онолоо танилцууллаа

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ганбат аугаа Эйнштейнийг үгүйсгэж баталсан шинэ онолын нээлтээ дэлхий дахинд зарлаж өнөөдөр (2024.05.22) хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тэрбээр өөрийн бүтээсэн дөрвөн хүршгүй буюу Хүндийн турбины онолын талаар тайлбарлалаа.

Тэрбээр, Би хүршгүйгийн хүндийн дүрмээр бүтээсэн онолоо танилцуулъя. Дэлхийн шинжлэх ухааны дөрвөн хүршгүйд:

  • Масс буюу жин бүхий бие гэрлийн хурдыг авч чадахгүй
  • Байнгын хөдөлгөөнт машиныг хийж чадахгүй
  • Келвений 0 температур
  • Орон зай, цаг хугацаагаар аялж чадахгүй

багтдаг. Тэгвэл энэ онолоор эдгээр дөрвөн хүршгүйг хийж болно. Өнөөдрийн шинжлэх ухааны нээлтийг математик хэлбэрт оруулж, томьёог нь батлахыг нээлт гэнэ. Миний танилцуулж буй онолыг одоогоор дэлхийн 8 тэрбум хүн баталж, нотолж, гаргаж чадаагүй тул энэхүү онолоо би л баталж байгаа гэсэн үг. Гаднын ямар ч эрдэмтэд энэ томьёог баталж чадахгүй. Учир нь тэд одоогоор мэдэхгүй байгаа. Нээгээгүй байгаа” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө