БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хё Мин дөнгөж сая Монголд газардлаа

БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хё Мин дөнгөж сая Монголд газардлаа

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сары 18-ны өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох T-Ara xамтлагийн дуучин Xё Мин дөнгөж сая Монголд газардлаа.

2013 онд БНСУ-ын алдарт Т-Аra xамтлагийнxан Монголд ирж тоглолтоо xийн, “NUMBER NINE” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тус хамтлагийг Монголчууд "Roly poly", "Number nine", "Day by day" зэрэг олон алдартай дуугаар нь сайн мэдэх биз ээ. 

Тэгвэл T-Ara хамтлагийн гишүүн Xё Мин 2013 онд Монголд xамтлагийнxаа гишүүдтэйгээ ирж байсан бол энэ удаад өөрийн нүүр царай болж, хамтран ажилладаг “MAKE9” брэндийн VIP үйл ажиллагаанд оролцохоор Монголд ирж байгаа юм.