Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсгийн саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбоотой “дутуу” гэсэн зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн Их суудлаар өнөөдөр /2026.10.07/ хэлэлцэхээр товлосон.
Хуралдааны үеэр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өчигдөр Цэцэд хүргүүлсэн талаар танилцууллаа. Тэрбээр маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн, бодитой хянан үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай гэж хүсэлтдээ дурдсан байна. Үүнийг харгалзан Цэцийн Их суудлын хуралдааныг 2026 оны аравдугаар сарын 23-ны 09:30 цаг хүртэл хойшлуулж, хуралдааныг нээлттэй хийхээр товлолоо.