Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зургаа хүртэлх насны хүүхэд нь өвдсөн эцэг эхэд ажлын таван өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг баталлаа" хэмээн мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар нийт 10 мянган хүний 46.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөөд байна. Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Вакцин хийлгэсэн хүний ханиад хүндрэх магадлал 60–70 хувиар буурдаг гэх судалгаа бий. Энэ жилийн хувьд томуугийн эсрэг 500 мянган тун вакцин оруулж ирснээс 350 мянгыг нь тарьж дуусгаад байна гэлээ.