Э.Батшугар: ОХУ-д тахал гараагүй гэх мэдээлэл ирсэн ч шинж тэмдэг илэрсэн иргэн орж ирвэл шууд тусгаарлах зорилгоор байр бэлдсэн

Э.Батшугар: ОХУ-д тахал гараагүй гэх мэдээлэл ирсэн ч шинж тэмдэг илэрсэн иргэн орж ирвэл шууд тусгаарлах зорилгоор байр бэлдсэн

ОХУ-ын Эрхүү хотод байрлах Тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант, 28 настай эмэгтэй уушгины хүнд үрэвслийн улмаас гэнэт нас барсан явдал олон улсын анхаарлыг татаж, "уушгины тахал" дэгдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нас барсан эмэгтэй лабораторид ажиллаж байхдаа амьд тахлын нян агуулсан шилэн гуурсыг алдаж хагалсан ослын улмаас халдвар авсан байж болзошгүй гэх таамаглал байгаа. ОХУ-ын эрүүл мэндийн хяналтын "Роспотребнадзор" байгууллагаас үүнийг албан ёсоор үгүйсгэж, шинжилгээгээр тахлын нян илрээгүй, "шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" гэж оношилсон. Монгол Улсын Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс манай улсад үүсэх эрсдэлийг "бага" гэж дүгнэж, хилийн цэгүүдэд тандалт, хяналтыг сайжруулаад байна. Мөн тусгаарлар байр бэлдсэн. Ямар нэгэн эрсдэлтэй, халуурсан иргэн орж ирвэл шууд тусгаарлана” гэлээ.