"The Lemons” хамтлаг артист Б.Гантулгын цомгийн нээлтэд "тоглохгүй" гэж мэдэгдээд, удалгүй мэдэгдлээ устгажээ

"The Lemons” хамтлаг артист Б.Гантулгын цомгийн нээлтэд "тоглохгүй" гэж мэдэгдээд, удалгүй мэдэгдлээ устгажээ

Уран бүтээлийн нэрээ Сексцагаанбогд гэж нэрлэсэн артист Б.Гантулга сүүлийн үед улс төр, сонгуулийн талаар үзэл бодлоо илэрхийлж, уран бүтээл хийсэн нь зарим хүмүүсийн шүүмжлэлтэй тулгараад буй. 

Тухайлбал, тэрээр энэ удаагийн сонгуульд МАН болоод тус намын зарим удирдлагыг дэмжихээ илэрхийлсэн нь зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгараад буй. Харин артист Б.Гантулгын шинэ цомгийн нээлт удахгүй болох бөгөөд тус арга хэмжээнд олон хамтлаг дуучид уран бүтээлээ сонирхуулна гэсэн зурагт хуудас бүхий зар олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тэгвэл монголын “The Lemons” хамтлаг реппер Сексцагаанбогд буюу артист Б.Гантулгын цомгийн нээлтэд тоглохгүй хэмээн өөрийн албаны ёсны facebook хуудастаа мэдэгдээд удахгүй тус мэдэгдлээ устгасан байна. Тус хамтлаг ямар шалтгааны улмаас тус мэдэгдлийг гаргаад устгасан талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.