Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн "Уран зургийн галерей"-д дэлгэгдэж байна

Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн "Уран зургийн галерей"-д дэлгэгдэж байна

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia -д Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн уран бүтээлч багш нар болон БНСУ-ын Кёнгги их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “Korean route” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 21-нд нээлтээ хийжээ.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ийн ДУТС-ийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулж буй бөгөөд үзэсгэлэн өнөөдрийг /2024.06.24/ хүртэл үргэлжлэх юм.