ВИДЕО: Америкийн шилдэг есөн суши тогоочийн нэгээр тодорсон монгол залуу Ц.Энхбилэг АНУ-д болсон бейсболын тоглолтыг нээлээ

ВИДЕО: Америкийн шилдэг есөн суши тогоочийн нэгээр тодорсон монгол залуу Ц.Энхбилэг АНУ-д болсон бейсболын тоглолтыг нээлээ

АНУ-д ажиллаж, амьдардаг монгол залуу Ц.Энхбилэгийн Монгол үндэсний хувцастай стадионд алхаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Улмаар монголчууд америкчуудыг хүндлэлийг хүлээсэн азтай, хөдөлмөрч залуу хэмээн бахархаж буй сэтгэгдлүүдийг нийтэлсээр байгаа юм.

Тэгвэл Ц.Энхбилэг буюу Billy нь Миннесота мужийн Миннеаполис хотод суши ресторан, баарны бизнес эрхэлдэг. Тэрбээр өнгөрсөн жил тус мужийн нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэгдэж, тус улсын Star Tribune сонины онцлох зочин болж байсан юм. Түүний хувьд өдгөө 500 гаруй хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд өрийн гэсэн медиа болон студи, багтай. Мөн Ц.Энхбилэгийн эзэмшдэг Billy Sushi нь Мөн Миннесота мужийн нүүр царай болсон шилдэг ресторануудын нэгээр нэг аж.

Түүнийг америкчууд үндэсний нэр хүндтэй суши тогооч гэдгээр нь таньдаг байна. Учир нь У.Энхбилэг хоёр жил дараалан “Global Sushi Challenge” тэмцээнд оролцож, америкийн шилдэг есөн суши тогоочийн нэгээр тодорч, АНУ-ыг төлөөлөх болжээ.

Мөн тэрбээр сүүлийн 20 гаруй жил плейоффын тоглолтуудыг таслалгүй үзэж буй. Ингэхдээ дандаа нүүрэн эгнээнд зарим олны танилуудын хамт суудаг. Учир нь түүний Billy Sushi ресторанаар урлаг спортын одууд байнга үйлчлүүлдэг бөгөөд тэдэнтэй найз нөхдийн холбоо тогтоодог байна. Харин тэрбээр энэ удаа АНУ-ын нэгэн томоохон стадионд болсон бейсболын тоглолт нээсэн байна. Ингэхдээ Монгол үндэсний хувцастай талбайд гарчээ.

ВИДЕО: