“Save mazaalai” түр үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд дэлгэгдлээ

“Save mazaalai” түр үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд дэлгэгдлээ

Монгол орны Алтайн өвөр говьд цөөн тоотой үлдсэн Мазаалай баавгайн тухай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, энэ зуны турш олны хүртээл болно.

Үзэсгэлэнд дэлхий дээрх цорын ганц мазаалай баавгайн чихмэлийг харахаас гадна  Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн мазаалай сэдвийн хүрээнд туурвисан бүтээлийн дээжис, мазаалай  судлаачдын камерт өртсөн сонирхолтой фото зурагтай танилцаж, Мазаалайн талаар илүү ихийг мэдэх болно.