Наадмаар “Хүй долоон худаг”-руу иргэдэд нийтийн тээврээр үнэгүй үйлчилнэ

Наадмаар “Хүй долоон худаг”-руу иргэдэд нийтийн тээврээр үнэгүй үйлчилнэ

Энэ сарын 11-13-ны хооронд Улсын их баяр наадам болно. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн бодлогын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх эхний ээлжийн нийтийн тээврийн маршрутаа олон нийтэд мэдээлжээ.

Баярын өдрүүдэд наадамчин олондоо шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх олон боломжийг бий болгох зорилгоор бусад чиглэл хэрхэн үйлчлэх талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх аж.