Лионель Месси Аргентины өмсгөлтэй талбайд гарсан сүүлийн тоглолтдоо гоолдож замналаа өндөрлүүллээ

Лионель Месси Аргентины өмсгөлтэй талбайд гарсан сүүлийн тоглолтдоо гоолдож замналаа өндөрлүүллээ

Лионель Месси Аргентины шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарсан сүүлчийн буюу 208 дахь тоглолтоо хийж, Бенинийг 3:0-ээр хожсон хожлоо.

Буэнос-Айресын Монументал цэнгэлдэхэд болсон тоглолтод Месси 71 дэх минутад торгуулийн цохилтоор гоол оруулж, мөн Николас Отаменди болон Нико Пас нарын гоол тус бүрт дамжуулалт өгчээ. Ингэснээр тэр шигшээ багийнхаа төлөө 126 дахь гоолоо оруулан, ялалтаар өндөрлүүлээ. Тоглолтын өмнө болон төрийн дуулал эгшиглэх үеэр Месси нулимс дуслуулсан бөгөөд 85 мянга гаруй хөгжөөн дэмжигч түүнийг хүндэтгэн үдсэн байна. Тоглолтын 10 дахь минутад цэнгэлдэх даяар Мессид зориулсан алга ташилт өрнөж, Бениний тоглогчид ч Аргентины ахлагчид хүндэтгэл үзүүлжээ.