ФОТО: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэглэгдлээ

ФОТО: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэглэгдлээ

Өнгөрсөн онд БНФУ-ын Нант хотноо 250 мянга гаруй үзэгчдийг татсан "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн энэ жил Чингис хаан Үндэсний музейд дэглэгдэж олон нийтэд хүрэхэд бэлэн боллоо.

Үзэсгэлэнд найман зууны дараа анх удаа эх хувиараа эцэг өвгөдийн нутагт буцаж ирж буй Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидлаас эхлэн Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Юань Гүрэн, Кидан улстай холбоотой түүхэн дурсгалуудыг анх удаа Монгол Улсад дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарын Ритбергийн музейтэй хамтран зохион байгуулж байна. Чингис хаан үзэсгэлэнг цаашид Чех улсын Прага хот дахь Үндэсний музей, 10-р сард Швейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлиний Түүхийн музей, Канад, АНУ зэрэг улс орнуудад гаргахаар төлөвлөж байна.

ФОТО: