Хувцас, хэрэглэлийн стандартыг хангаагүй, даатгалд хамрагдаагүй хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүй гэв

Хувцас, хэрэглэлийн стандартыг хангаагүй, даатгалд хамрагдаагүй хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүй гэв

Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Энэ үеэр нэн тэргүүнд тавигдах чухал асуудлуудын нэг бол унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Тэгвэл Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган, стандартын хэрэгжилтийг хангаж хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хяналт тавьж ажиллаж байгаа аж. Мөн  хурдан морь унаач хүүхдүүд заавал гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх ёстой ба унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандарт хангасан байх шаардлагатай гэдгийг дээрх байгуулагаас мэдээлж байна.