ТАНИЛЦ: Баяр наадмын өдрүүдэд БНХАУ болон ОХУ-тэй хиллэдэг боомтуудын ажиллах хуваарь

ТАНИЛЦ: Баяр наадмын өдрүүдэд БНХАУ болон ОХУ-тэй хиллэдэг боомтуудын ажиллах хуваарь

Энэ оны долдугаар сард хилийн боомтуудын ажиллах хуваарь гарчээ. Үндэсний их баяр наадмаар агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллах бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудын дийлэнх нь түр хаагдах хуваарьтай байна. Тухайлбал, Ханх, Замын-Үүдийн авто замын боомт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ажиллахгүй. Харин Монгол-Оросын хилийн боомт болох Алтанбулаг авто замын боомт өдөр бүр 24 цагаар ажиллахаар байна.