Шат дараалсан олон сургалтыг зохион байгуулсны үр дүнд Хомын талынхан эсгий урлал нэр төрлөө нэмж, улам чанартай, өнгөлөг болжээ.
2017 оноос Хомын талынхан Францын тахь хамгаалах холбоотой хамтран эсгий бүтээгдэхүүнийг Франц руу экспортолж, борлуулдаг болсноор бүтээгдэхүүний чанар сайжрахаас гадна, орлогын эх үүсвэр нь ч нэмэгдээд байгаа аж. Мөн тус байгууллагын хамт олон Бобуяа урлангийн Дариа, "Ноосон зангилаа" хоршооны тэргүүн Цэнд-Аюуш багшийн удирдан явуулсан сургалтаар олон шинэ бүтээл хийж сурчээ.
ФОТО: