Олимп сурвалжлах Монголын баг мэдээ, мэдээллээ "Таван цагариг" цахим хуудсаар шуурхай дамжуулна

Олимп сурвалжлах Монголын баг мэдээ, мэдээллээ "Таван цагариг" цахим хуудсаар шуурхай дамжуулна

Зуны олимпын XXXIII наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ.  "Парис-2024" олимпын наадмыг албан ёсоор сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн баг ( Ж.Отгонцагаан, Ч.Ганбат, Д.Нямбилэг, Ж.Цэцэгмаа) өнөөдөр Францын нийслэлийг зорьсон.

Тиймээс спортын хорхойтнууд албан ёсны эх сурвалж, үйл явдлын "халуун" мэдээ мэдээллийг уншиж, онцгой агшин, олимпын талаарх шуурхай мэдээ мэдээллийг Таван цагариг сонин болон пэйжээс авах боломжтой аж.