Топ хамтлагуудын зөвхөн хит дуугаараа дагнасан "The nigth with us" тоглолт ирэх наймдугаар сард болно

Топ хамтлагуудын зөвхөн хит дуугаараа дагнасан "The nigth with us" тоглолт ирэх наймдугаар сард болно

“Night with” продакшны таван жилийн ойн хүрээнд Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин, Болд нар хамтран "The Night with us" тоглолтыг төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх наймдугаар сарын 10-нд хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус продакшн өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 16 удаагийн эвент зохион байгуулж бие даасан болон хамтлаг дуучид оролцож байсан. Харин энэ удаагийн буюу 17 дахь "The Night with us" нь тус продакшны хамгийн том тоглолт болох юм. Тоглолтод хамтлаг болон бие даасан уран бүтээлчдийн нийт 80 гаруй дуу дуулагдах аж. Мөн тоглолтын ерөнхий найруулагчаар Фантастик продакшны захирал, жүжигчин, найруулагч Б.Тамир ажиллана. Тиймээс тоглолт зүгээр нэг тайзан дээр үзүүлбэр үзүүлээд буух биш арай өөрөөр шийдвэрлэсэн тайзны өөр шийдлүүдийг харуулна гэдгийг тэд онцолж байгаа билээ.

 

 




Өнөөдөр үхэр өдөр

35 минутын өмнө