“Монгол хаан” жүжгийн түүхэн олдворуудын бэлгэдэлд тулгуурласан брэнд бүтээгдэхүүнүүд худалдаанд гарчээ

“Монгол хаан” жүжгийн түүхэн олдворуудын бэлгэдэлд тулгуурласан брэнд бүтээгдэхүүнүүд худалдаанд гарчээ

Монгол Хаан жүжгийн график роман энэ сарын 30 /2024.07.30/-ны өдөр Сингапур улсад албан ёсоор нээлтээ хийхээр болж, Монгол уран бүтээлчид маань Сингапур улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа  “Монгол хаан” жүжгийн түүхэн олдворуудын бэлгэдэлд тулгуурласан брэнд лого бүхий олон улсын стандартад нийцсэн мерчендайз бүтээгдэхүүнүүд цоо шинээр худалдаанд гарч эхэлжээ.

Түүнчлэн Монгол Хаан жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийхээр төлөвлөөд буй. Мөн эл үйл явдалтай холбоотойгоор  Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болжээ.

Сануулахад, Монгол Хааны график романыг Сингапурын Times Distribution компани борлуулахаар болсон бөгөөд Азийн алдарт Kinokuniya номын дэлгүүрт зарагдана. Түүнчлэн уншигчид Сингапурын Amazon.sg-с уг номыг гэртээ шууд захиалан авч болох аж.