ALL IN HIT: Noname, Flash, Outlaw, Мөнхийн реп хамтлагууд дахин тоглоно

ALL IN HIT: Noname, Flash, Outlaw, Мөнхийн реп хамтлагууд дахин тоглоно

Хип хоп урсгал Монголд эрчээ авч байх үед хайрын тухай дуунуудыг олны хүртээл болгож, гаргасан дуу бүхэн нь хит болж байсан хамтлагууд болох Noname, Flash, Outlaw, Мөнхийн реп нар энэ сарын 09-нд “Hit park”-д “ALL IN HIT” тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл дээрх хамтлагуудийн цахим хуудсанд ирсэн санал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгээс тавьсан хүсэлтийн дагуу хамтлагууд нэгдэж энэ сарын 25-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "ALL IN HIT” тоглолтоо дахин нэг удаа тоглохоор болжээ. Тасалбарын тухайд, VIP 500,000, Fan zone 100,000, энгийн 69,000 төгрөг бол Earlybird тасалбарыг 49,000 төгрөгөөр худалдаалах аж.