Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань оролцож, сургуулийн багш, сурагчдад тэтгэлэг гардуулж, сурлага, урлагийн амжилт хүсэн ерөөлөө.
ВИДЕО:
Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсад хамгийн анх нээгдсэн Хятад сургууль болох ‘Монгол-Хятадын Найрамдал сургууль байгуулагдсаны 60-н жилийн ой тохион буйгаараа онцлог юм.
Дэлхийн 200 сая хүн хятад хэлийг судалж буй энэ үед Найрамдал сургуулийн сурагчид уг хэлийг эх орондоо сурч, БНХАУ-ын тэтгэлгээр эх оронд нь мэргэжил, боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж буй нь талархууштай юм гэдгийг Элчин сайд Шэнь Миньжуань нээлтийн үеэр онцолж байлаа. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас таван багш, 24 сурагчид тэтгэлэг гардуулсан юм.