Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг мэдээллээ.
Эхний арван сарын байдлаар, мөнгөний нийлүүлэлт 42.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 5.4 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн Монгол банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 38.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 115.6 тэрбум төгрөгөөр өсжээ.