"Монгол банк"-ны дансанд ойрын өдрүүдэд 500 сая.ам доллар орж ирэх талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тодруулбал, "Нийслэл бонд"-ыг гадаад зах зээлд хаалттай арилжаалж, ахин 500 сая.ам доллар татан төвлөрүүлсэн байна. Хаалттай арилжаанд 14 хөрөнгө оруулагч оролцсоноос BlackRock сан 100 сая ам.долларыг, Finco сан 200 сая ам.долларыг худалдан авчээ. Бондын эргэн төлөлтийн хугацаа 2027 оны наймдугаар сард дуусах бөгөөд энэхүү санхүүжилтийг Сэлбэ дэд төвийн төсөлд оруулах ажээ.
Эргэн сануулахад, Улаанбаатар хот 2024.06.25-ны өдөр дотоод зах зээлд бонд гаргаж, 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Хөрөнгийн зах зээл дээрх анхдагч арилжаанд 15 хөрөнгө оруулагчийн 16 захиалга ирсэн бөгөөд 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад оруулсан билээ.