Санхүүгийн зохицуулах хороо Монгол банкны шийдвэрийг үл тоосноос иргэд цалингийнхаа 40 хувийг гар дээрээ авч чадахгүй байна

Санхүүгийн зохицуулах хороо Монгол банкны шийдвэрийг үл тоосноос иргэд цалингийнхаа 40 хувийг гар дээрээ авч чадахгүй байна

Банк бус санхүүгийн байгууллагаас иргэдийн авсан зээлийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн банк бусаас авсан зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 49 хувиар, 2018 оны жилийн эцсээс 5.7 дахин нэмэгдсэн байгаа юм. Иргэдийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хэмжээ ингэж өсч буй нь эдийн засгийн хямарсан тохиолдолд маш их эрсдэл дагуулна гэж эдийн засагчид үздэг.

Тэгвэл Монгол банкны мөнгөний бодлогын хороо 2019.03.01-ний өдөр хуралдаж, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулж аажмаар багасгах зорилго тавьж, өр орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргажээ. Тодруулбал, иргэдийн өр орлогын харьцаа 70:30 байсныг 60:40 болгон өөрчилсөн байна. Энэ нь иргэд нийт орлогынхоо 40 хувийг гар дээрээ авч үлдэн, 60 хувьд нь ногдох дүнтэй зээл авах боломжтой болгосон гэсэн үг. Гэвч 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан энэхүү шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо анхааралдаа авч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүйн улмаас өнөөдөр иргэд ийнхүү өрийн дарамтанд орж, цалингаа тэр чигээр нь зээлэнд өгдөг болоод байна.