Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр "Монгол даатгал" ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од өчигдөр /2024.11.28/ сонгогдсон.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зөвлөж байсан гэх намтартай. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, бизнес хийж үзээгүй, ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье" хэмээн цахим орчинд жиргээд байна